ОУХМ Б.Цэвээндаш Эверестэд дахин авирна

Уулын спортын ОУХМ Б.Цэвээндаш Эверестийн оргил руу ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдөр дахин авиралт хийхээр болсон талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр өмнө нь 2012 онд Эверестийн урд талаас нь авирч ноён оргил болох Жомолунгма-д амжилттай гарсан юм. Харин энэ удаа хойд тал буюу Непалаас авиралтаа эхлүүлэхээр бэлтгэлээ базаасан байна. Уулын спорт, марафон, боксын тамирчин явсан түүний хувьд ууланд авирах нь хар бага наснаас хийж ирсэн сурсан, дадсан ажил гэдгээрээ ямар ч бэрхшээл учрахгүй гэдгийг “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцолж байв.

Тус хуралд Б.Цэвээндашийн хамт Монголын уулын үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баянцагаан оролцов. Уулчин Б.Цэвээндаш энэ удаагийн авиралтын үеэрээ Эверестийн оргил хүрэх замын турш бичлэг хийж, баримтат кино болон нэвтрүүлэг хийхээр төлөвлөсөн байна. Мөн гэрэл зургийн цомог гаргах юм.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button