Зарим эмч нарыг төрийн дээд одон медалиар шагналаа
Өнөөдөр олон улсын эмч нарын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим эмч нарыг төрийн дээд одон медалиар шагнасан юм.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүхийн сэтгэц эмгэг судлалын клиникийн тасгийн эрхлэгч Д.Лянхуа, “Алтангадас одон”-гоор Скай эмнэлгийн их эмч Б.Туяа, III амаржих газрын төрсний дараах тасгийн эрхлэгч Э.Цовоо, ХӨСҮТ-ийн сувилагч Ч.Цэнгэл, Happy veritas эмнэлгийн дэд захирал Г.Батгэрэл, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар ЭМСЯ-ны ЭЭХХ-ийн мэргэжилтэн Д.Уранчимэг, Оргил рашаан сувиллын физик эмчилгээний сувилагч Н.Эрдэнэчимэг нар шагнагдлаа.
Г.Сүрэн
olloo.mn