Ирэх сараас урт хугацааны үнэт цаас арилжаална

Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Сангийн яамнаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Засгийн газрын богино хугацаат үнэт цаасыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэйгээр арилжих шийдвэрийг гаргасан. Өнгөрсөн хугацаанд 150 орчим тэрбум төгрөгийн бондын арилжаа явж, 200 орчим дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлд нэмэгдсэн нь дээрх бодлогын зорилт нь зөв зохистой байсныг илтгэж байна. Тиймээс хөрөнгийн зах зээл дэх олон нийтийн оролцоог улам нэмэгдүүлэх зорилгоор энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн урт хугацаат буюу гурав болон таван жилийн хугацаатай бондыг Монголын Хөрөнгийн биржээр арилжихаар Сангийн яам шийдвэрлэжээ. 

Б.Сансартуяа
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button