Амралтын өдрүүдэд хурд хэтрүүлсэн 481 зөрчил бүртгэгджээ

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна.

2015 оны 03-р сарын 28-ны өдөр 214 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 63 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 151 зөрчил бүртгэгдсэн. 03-р сарын 29-нд 489 зөрчил илрүүлсэн. Үүнээс улаан гэрэл дохионы 159 зөрчил, хурд хэтрүүлсэн 330 зөрчил бүртгэгджээ. "Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button