Гарьдууд цувралыг тэргүүлж, хагас шигшээд шалгарлаа

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны үндэсний “Супер лиг”-ийн плей-оффын тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Өчигдөр  Дорнод Танан Гарьд болон Мон Алтиус Мадимос шонхорууд багууд цувралын дөрөв дэх тоглолтоо хийлээ. Плей-оффт шалгарсан багуудаас хамгийн өрсөлдөөнтэй  учраануудын нэг гэж таамаглаад байсан хоёр багийн цувралд 3:1-ийн харьцаагаар Гарьдуудын ялалтаар өндөрлөлөө. Өчигдөр болсон  тоглолтод Танан Гарьд Мадимос Шонхоруудыг 111:106-гийн харьцаагаар яллаа. Энэ тоглолтод Гарьдуудаас Жонес 33 оноо авч багаа тэргүүлсэн бол М.Андерсон 26 оноо авчээ. Харин эсрэг багаас Т.Санчир 30 оноо авсан байна. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button