ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж ажлаасаа чөлөөлөгджээ
Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Яг юунаас болж ажлаасаа чөлөөлөгдөх болсон нь одоогоор тодорхойгүй байгаа ч Засгийн газрыг хуралдаанаар шийдвэрлэсэн гэнэ.
Тэрбээр өмнө нь ТӨХ-ны дарга байж байгаад 2013 оны нэгдүгээр сард албан тушаалаасаа чөлөөлөгдөж, түүний оронд Д.Цогтбаатар болж байсан юм. Гэвч Ц.Нанзаддорж ажлаас үндэслэлгүй халсан хэмээн шүүхэд хандаж ТӨХ-ны даргаар дахин томилогдоод байсан юм.
Гэвч одоо дахин өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.
Г.Сүрэн
olloo.mn