Татварын буцаан олголтыг ирэх сарын сүүлээр өгнө
Хувь хvний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж, татварын буцаан олголт авахаар материалаа бvрдvvлж өгсөн хvмvvст хvлээлт vvсээд байгаа билээ. Өнгөрсөн онд шинээр орон сууц худалдан авсан болон барьж байгуулсан, эсвэл хvvхэд нь их дээд сургуульд элсэн орсон иргэд шинээр материал бvрдvvлж өгсөн бол өмнө нь материалаа бvрдvvлээд хоёр болон тvvнээс дээш удаа татварын буцаан олголтод хамрагдаж буй хvмvvс ч цөөнгvй. 2013 онд л гэхэд 66 мянган иргэн материал бvрдvvлэн татварын албадад өгч, 36.5 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан гэсэн тоо бий.
Тэгвэл 2014 оны буцаан олголтод энэ тоо буураагvй, харин ч өсөх магадлалтай байгаа юм. Татварын ерөнхий газрын холбогдох мэргэжилтэн “Эхний ээлжийн буюу нэгдvгээр сарын 25-наас өмнө хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалаа хvлээлгэн өгсөн татвар төлөгчдийн буцаан олголт ирэх сарын сvvлээр дансанд нь орно. Харин хоёрдугаар ээлжинд буюу нэгдvгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 15-ны хооронд материалаа бvрдvvлж өгсөн иргэдийнх тавдугаар сар хvртэл хvлээгдэнэ” гэв.