“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Ростехнологи” компани эзэмшихээр болжээ
“Эрдэнэт” vйлдвэрийн 49 хувийг Оросын тал, 51 хувийг Монголын тал эзэмшдэг. Нийт 5841 ажилтантай тус vйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын төрийн өмчит “Ростехнологи” компани эзэмшихээр болж, УИХ, Засгийн газрын тvвшинд ч шийдэгдсэн байна.
“Эрдэнэт” vйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгээс энэ талаар тодруулахад “Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцэж дэмжсэн. УИХ ч мөн адил. Ингээд ОХУ-ын талд албан ёсоор мэдэгдсэн” гэв. “Эрдэнэт” vйлдвэрийн Совет ирэх сарын 20-ны дотор хуралдах аж.
Өглөөний сонин