“Нөөцийн мах” өнөөдрөөс худалдаанд гарна гэв

Нөөцийн мах худалдаанд гарахтай холбоотойгоор албаныхан мах бэлтгэлийн “Мах маркет”, “Хүнс импекс” зэрэг компаниудад ажилласан байна.  

 

Энэ жилийн хувьд МХЕГ, ОБЕГ, Монголбанкнаас нөөцийн мах бэлтгэлд хяналт тавьсан учраас өмнөх жилүүдээс илүү чанартай байгаа гэж албаныхан мэдэгдсэн байна. Гэвч цаг хугацааны хувьд хожуу гарч байгаа. Энэ нь худалдан авалтад муугаар нөлөөлж болзошгүй юм. Гэхдээ зах зээлд байгаа махнаас хямд үнээр борлуулах тул хүндрэл гарахгүй гэж үзсэн байна.

 

Тэдний хэлж байгаагаар махны үйлдвэрүүд өнөөдрөөс өөрийн сүлжээ дэлгүүрүүдээр нөөцийн махаа борлуулж эхлэх аж. Улмаар энэ сарын дунд гэхэд борлуулалт жигдэрнэ гэж төлөвлөжээ. 

Хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж энэ жил 14,544,6 тн нөөцийн мах бэлтгэсэн. Харин үнийн тухайд нийслэлийн зургаан дүүргийн 800-1000 орчим дэлгүүрээр жижиглэнгийн үнээрээ үхрийн ястай мах кг нь 5950, цул нь 8500, хонины ястай мах кг нь 5750, ямааны ястай мах кг нь 4900, цул нь 6500 төгрөгөөр тус тус худалдаалах юм.

 

Ами

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button