Хууль бусаар алт олборлосон 30 гаруй иргэнийг хилчид саатууллаа
![](/wp-content/uploads/upload/news/large/olloo_mn_1427770992_775.jpg)
Дорноговь аймаг дахь хилийн ангийн хариуцсан хэсгээр гуравдугаар сарын 16, 23-ны өдрүүдэд улсын хилээс 20 км зайд хууль бусаар алт олборлож байсан иргэдийг саатуулсан байна.
Тодруулбал, хилчид Сэлэнгэ, Өмнөговь аймгийн харьяат 30 гаруй иргэнийг хилчид илрүүлсэн аж. Одоогоор дээрх иргэдийг нарийвчлан шалгаж, холбогдох байгууллагад нь шилжүүлээд байгаа юм байна.
Мөн Өмнөговь аймаг дахь хилийн ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 21-ний өдөр улсын хилээс 38 км-т хууль бусаар алт олборлох зорилготой явсан Баянхонгор, Сэлэнгэ аймгийн харьяат найман иргэнийг хилчид илрүүлэн саатуулан шалгажээ.
Г.Уянга
Olloo.mn