Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх асуудлыг ирэх сараас судална

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэдэг шаардлагыг Үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардсаар байгаа. Иргэдийн зүгээс ч энэ шаардлагыг тавьдаг. Харин Засгийн газрын хувьд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учир цалин, тэтгэврийг олон нийтийн хүссэн шиг сайн нэмэх боломжгүй гэдгийг хэлээд байгаа. Гэхдээ тодорхой хэмжээгээр нэмэхээр төсөвт мөнгө суулгасан юм.

 

Харин ирэх сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг гурван талт хэлэлцээний түвшинд ярилцах аж. Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 мянган төгрөг байгаа. Гурван талт хэлэлцээрийн үндэсний хороо энэ асуудлыг хэлэлцээд шийдвэр гаргах юм байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэмэгдүүлэх хэрэгтэй байдаг аж.

 

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button