Дорнодын Засаг даргад хэн хэн өрсөлдөх вэ
Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбатыг огцруулах тухай тогтоолыг ИТХ-аас нь гаргаж, Ерөнхий сайдад танилцуулсан билээ. Иймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймгийн ИТХ-д Засаг даргыг 14 хоногийн хугацаанд тодруулан саналаа ирүүлэх үүрэг өгсөн. Иймээс тус аймгийнхан шинэ засаг даргынхаа эрэлд гараад буй.
Шийдлийн засгийн газарт МАН, АН хамтран ажиллаж байгаа шиг Дорнодын Засаг даргад нэр дэвшигчдээс Засаг даргаа “эвтэйхэн” сонгох нь ойлгомжтой.
Засаг даргад Аймгийн МАН-аас Засаг даргын орлогчоор ажиллаж буй М.Бадамсүрэнг дахин нэр дэвшүүлэн зүтгүүлэхээр болсон гэх. Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр нэрээ дэвшүүлсэн сурагтай. Үүний зэрэгцээ нэрээ дэвшүүлэх бодолтой 2-3 хүн ч байгаа гэх мэдээлэл байна. Гэвч тэдний хэн хэн нь дэмжлэг муутай байгаа учраас одоохондоо нэрээ ил гаргаагүй гэх.
М.Бадамсүрэнгийн хувьд өмнө нь Засаг даргад нэр дэвшээд төрийн албанд гурван жил ажиллаагүй гэдэг шалтгаанаар буцаагдаж байсан.
Харин П.Мөнхтөрийн хувьд өмнө нь АТГ-т шалгагдаж байсан ч тэгсхийгээд намжжээ.
olloo.mn