“УБТЗ”-ынхан цалингүй ажиллаж байхад, дарга нь 2 тэрбум орчим төгрөгөөр “тансаглажээ”

Өчигдөрхөн “гуталгүй дарга” хоч зүүгээд байсан “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар өнөөдөр 200.0 саяын автомашин хөлөглөж, 1.5 тэрбум төгрөгийн хауст тухласан тансаг нэгэн болоод байна.

 

Албан бичигт байгууллагын төлөвлөгөөнд тусгаагүй зардал гаргаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухай тусгасан байна.

ТӨХ-оос “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатарт 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр А/812 тоот албан бичиг хүргүүлжээ. Тус албан бичигт эрх бүхий байгууллагаас нь зөвшөөрөл олгоогүй байхад дур мэдэн байгууллагын төлөвлөгөөнд тусгаагүй зардал гаргаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухай тусгасан байна.

Тодруулбал, Засгийн газрын 2014 оны Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоолд … “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын болон албан ажлын автомашины хэрэгцээний зардлыг 20 хүртэлх хувиар хэмнэх” … гэж заасан.

Мөн 2015 оны 1 дүгээр сарын 19-ний Засгийн газрын хуралдааны 4 дүгээр тэмдэглэлд “захиргааны болон удирдлагын зардлыг бууруулж, салбар, нэгж, төлөөлөгчийн газар шинээр байгуулахгүй байхын зэрэгцээ шаардлагагүй засвар, тохижилт хийх, албан контор худалдан авахыг тэвчих, суудлын автомашин, тавилга, эд хогшил худалдан авахгүй байх”-ыг төрийн өмчид хуулийн этгээдэд үүрэг болгосон байдаг аж.

\

Гэвч “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар дээрх тогтоомжуудыг мөрдөж, хэмнэлт хийхийн оронд байр, машин шинээр худалдаж авч, тансаглажээ гэж хардмаар.

 

“УБТЗ”-ын жирийн албан хаагчид “байгууллага алдагдалтай ажиллаж байна” гэх шалтгаанаар сүүлийн сар цалингаа тануулж, дахин хоёр сар цалингүй ажиллах хэмжээнд хүрээд байгаа.

Байгууллага нь ашигтай ажиллаж, тэр боломжийг нь Л.Пүрэвбаатар бүрдүүлж өгсөн бол шагнал, урамшуулал аваад явж байхад нь маргаад байх зүйл алга.

Гэвч “УБТЗ”-ын жирийн албан хаагчид “байгууллага алдагдалтай ажиллаж байна” гэх шалтгаанаар сүүлийн сар цалингаа тануулж, дахин хоёр сар цалингүй ажиллах хэмжээнд хүрээд байгаа.

Ийм эрсдэлтэй, замчдынхаа цалинг ч тавьж чадахгүй үед УБТЗ гэх байгууллагад тохиож байсангүй. Гэтэл ажилчид нь цалингүй зүтгэж байгаа энэ үед дарга нь 2 тэрбум орчим төгрөгөөр тансаглаж, төрийн үүрэг даалгаврыг үл тоон өөрийгөө эрхлүүлж явааг юу гэж ойлгохоо ч мэдэхгүй байна.   

Ямартай ч ТӨХ-оос дур мэдэн худалдан авсан автомашин, хаус зэргээ байгууллагадаа хохирол учруулалгүй худалдан борлуулж, асуудлыг шийдвэрлэхийг үүрэгджээ.

Ами

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button