Боом өвчний өндөр идэвхжилийн үе ирж байна, сэрэмжлээрэй

Боом өвчин нь 4-10 сарын хугацаанд хамгийн өндөр идэвхждэг. Сүүлийн үед дулаарлын байдалтай холбоотой улирал харгалзахгүй боомын өвчлөл гарч байна. Энэ сарын 20-ны өдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд боомын хүний өвчлөлийн  тохиолдол бүртгэгдээд байгаа юм. мөн зарим аймгийн сумдад шинээр гараад буй. 

Боом нь нянгаар үүсгэгддэг, мал, амьтнаас хүнд халдварладаг, хүний тунгалагийн зангилаа болон мэдрэлийн ширхэгийг гэмтээж, хүчтэй хордлогоор илэрдэг, байгалийн голомтот хурц халдварт өвчин. Боомын үүсгэгчийн тэсвэрлэх чанар нь гадаад орчны таагүй нөлөөлөл болон хими, физикийн үйлчлэлд их тэсвэртэй. Малын өтөг бууц, хэвтэрт маш удаан хугацаагаар, амьтны үсэнд 3-5 сар, арьс ширэнд нэг жил амьдрах чадвартай тул халдвар үүсгэх эрсдэл тогтмол өндөр байдаг байна. Иймээс эрүүл мэндийн байгууллагаас малчиддаа хандаж энэхүү сэрэмжлүүлгийг хүргэж байна.

 

Халдвар  дамжих зам:

1. Шууд хавьталын замаар: өвчнөөр үхэж буй амьтны эд эрхтэнтэй хүрэлцэх, эдгээр амьтдыг хазсан ялаа шумуулд хазуулах /энэ тохиолдолд ялаа шумуул нь өвчин тээгч болно/, халдварлагдсан ноос арьс шир эсвэл хөрс бууц зэрэгт хүрэлцэхэд халдвар авна. Тохиолдлын хэлбэр 95 хувийг эзэлдэг байна.

2. Амьсгалын замаар: Үйлдвэрлэлийн /арьс шийр, ноос ноолуур боловсруулах үйлдвэр г.м/ агааржуулалт муутай нөхцөлд амьсгалын замаар халдвар үүсгэж болно.

3. Ходоод гэдэсний замаар:Халдварласан малын махыг дутуу болгож идсэнээс үүснэ.

 
Г.Уянга 

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button