Эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөөг баталлаа

Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг Засгийн газар боловсруулж, УИХ-ын тогтоолоор батлуулсан. Уг тогтоолын дагуу Эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөөг баталж, энд тусгагдсан зорилт, арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж ажиллахаар болж, Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосон байна.

Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл хамтарсан Ажлын хэсгийнхэн 592 санал бүхий төлөвлөгөө боловсруулсныг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд зарим саналыг нэгтгээд 220 саналыг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхээр хөтөлбөрт тусгасан байна.

Г.Сүрэн

olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button