7,5 сая ам.доллар худалдлаа

Өнөөдөр болсон гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас 21.6 сая ам.долларыг 1980.0-1986.12 төгрөгийн ханшаар, 89.0 сая юанийг 319.16-319.96 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлснийг үндэслэн, Монголбанк 1984.61 төгрөгийн ханшаар 7.5 сая ам.доллар, мөн 42.0 сая юанийг 319.69 төгрөгийн ханшаар тус тус худалдлаа.

Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 1.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 191.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв

 

Б.Сансартуяа

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button