Ерөнхий сайд ямар асуудлаар мэдээлэл хийх вэ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх 4 дүгээр сарын 5-ны ням гаригт олон нийтэд хандан мэдээлэл хийхээр боллоо. Гэхдээ ямар асуудлаар мэдээлэл хийх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Үе үеийн Засгийн газар 100 хоногт юу хийснээ тайлагнадаг. Харин Ерөнхий сайдын хувьд 100 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа албан ёсоор тайлагнаагүй байгаа. Тэгвэл ирэх ням гаригт хийх мэдээллийн нэг сэдэв нь 100 хоногт хийж гүйцэтгэсэн ажлын тайлан байх болов уу.
Үүнээс гадна Тавантолгой төсөл, Оюутолгойн хөрөнгө оруулалт зэрэг олны анхаарал татсан асуудлуудад хариулт өгөх байх. Өнгөрөгч амралтын өдөр Рио Тинто компанийн захирал Сэм Уолш Монгол Улсад айлчилж, Оюутолгойн хөрөнгө оруулалт, үйл явцын асуудлаар албаныхантай уулзаад явсан байгаа. Энэ бүх тодорхойгүй асуудалд Ерөнхий сайд албан ёсоор хариулт өгөх байх гэсэн таамаг байна.
Ами
Olloo.mn