Хаврын нэгдсэн чуулган ирэх долоо хоногт нээлтээ хийнэ
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын Нэгдсэн чуулган эхлэхэд цөөн хоног үлдээд байна. Ирэх даваа гаригт чуулган эхлэх болов уу гэсэн таамаг байгаа юм.
Харин УИХ-ын дарга З.Энхболд хаврын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ. Нийтдээ 34 асуудлыг хэлэлцэхээр 2015 оны 3 дугаар сарын 30 өдөр баталж, бэлтгэл ажлыг Байнгын хорооны дарга нар болон УИХ-ын Тамгын газарт үүрэг өгөөд байна.
Хэлэлцэх асуудлуудад 2016 оны төсвийн төсөөллийн тухай, Казиногийн тухай, Монгол Улсын сонгуулийн тухай, Гэр бүлийн тухай, Нийслэлийн албан татварын тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүд багтжээ.