ОХУ-аас арван жилийн дараа дэлхийн аварга төрөв

БНХАУ-ын Шанхай хотноо уран гулгалтын ДАШТ энэ сарын 23-29 –ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд шинэ одод төрсөн юм. Тодруулбал 16-18 насны охид эхний гурван байрт шалгаран, медалийн тавцанд зогслоо. ОХУ-ын ирээдүй болсон охид энэ удаагийн ДАШТ-ийн чимэг нь байлаа. 

Шанхай-2015 уран гулгалтын ДАШТ-ийн алтан медалийг ОХУ-ын 18 настай уран гулгагч 2015 оны Европын аварга Елизавета Туктамышева  хоёр үзүүлбэрийг итгэл төгс тэргүүлж хүртлээ. Ингэснээр уран гулгалтын эх орон гэгддэг хойд хөршөөс 10 жилийн дараа дэлхийн аварга төрсөн үйл явдал боллоо. Харин  мөнгөн медалийг Японы 17 настай уран гулгагч Сатако Мияхара хүртлээ. Хүрэл медалийг ОХУ-ын 16 настай залуу уран гулгагч Елена Радионова хүртсэн юм.

Энэ удаагийн ДАШТ-ийг өнгөрсөн онд зохион байгуулагдсан Сочи-2014 олимпийн наадмын одод болох А.Сотникова, Ю.Липницкая нар өнжсөн.

 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button