МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргалын автомашиныг хураан авав
“УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатарын 200 сая төгрөгийн үнэтэй Лексус 570 автомашин, 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууцны асуудал цахим хуудсаар цацагдаад байгаа. Тэгвэл энэ мэдээлэлтэй зэрэгцээд МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргалын унадаг Лексус 570 автомашины тухай мэдээлэл ч цацагдаж эхлэв.
Д.Мөнхжаргал нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 172 сая төгрөгөөр 2013 онд үйлдвэрлэгдсэн, L570 маркийн машин худалдан авсан тухай тус мэдээлэл дурджээ.
Сургуулийн захирал автомашин худалдаж авсан тус асуудал нь Засгийн газрын 349 дүгээр тогтоолыг зөрчиж байгаа юм. Тиймээс Төрийн өмчийн хорооноос Замын цагдаагийн газартай хамтран Д.Мөнхжаргалын автомашиныг албадан хураан авчээ.
Ами
Olloo.mn