Улаанбурхан гарсантай холбогдуулан шуурхай хурал зохион байгууллаа
Улаанбаатар хотын 5 дүүрэг, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчний 299 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 93 тохиолдол (31.1%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан юм. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдийг оролцуулан шуурхай хурал зохион байгуулсан байна.
Хурлаар Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээтэй дэлгэрэнгүй танилцжээ. Тэрбээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болох өвчний тандалт, оношлогоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, орны зохицуулалтын талаар мэргэжлийн байгууллагуудад нарийвчилсан үүрэг, даалгаврыг өгч, өдөр тутам хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байхыг үүрэг болгожээ.
Мөн Улаанбурхан өвчний вакцин, оношлуур, эмч мэргэжилтний сургалт, хүн амд чиглэсэн сургалт сурталчилгааны талаар ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарсан уулзалт зохион байгуулсан байна.
olloo.mn