Богдхан уулсын ойр орчмыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлаар Ажлын хэсэг байгуулав
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Богдхан уулсын дархан цаазат газрын ойр орчмыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг хэлэлцжээ.
Уг асуудалтай холбоотойгоор санал боловсруулах, үүнтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд олгох нөхөн олговрын хэмжээг тооцох, шинэ суурьшлын бүсэд эдийн засгийн дэд бүтэц бий болгоход шаардагдах хөрөнгийн тооцоог гаргах, энэ чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан байна.
Г.Уянга
olloo.mn