Жирэмсний хяналтын жишиг эмнэлэгтэй болно

Манай улс жирэмсний хяналтын жишиг эмнэлэгтэй болох нь. Учир нь ийм нэртэй төсөл Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторид хэрэгжиж байгаа бөгөөд эхний шатны ажлаа өчигдөр хүлээлгэн өгсөн байна.

Энэ төсөл хэрэгжсэнээр жирэмсэн эхчүүд тав тухтай үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байгаа юм. Ямартай ч эхний ээлжинд үзлэгийн болон хүлээлгийн өрөөг засч тохижуулжээ.

Мөн жирэмсэн эхчүүд үзлэгт орох, шинжилгээ өгөхөд гардаг дугаарлалтын асуудлыг цахимжуулж, эмч сувилагч нарын ажлын ачааллыг бууруулж чадсан байна.

Түүнчлэн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг нэг дор төвлөрүүлж чадсан аж. 

Г.Уянга

olloo.mn

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button