Үсээ арчлах энгийн зөвлөгөө ​

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Намирсан, эрүүл сайхан үстэй харагдах нь нэг төрлийн гоо сайхан. Хүний үс яг л бусад эрхтнүүдийн адил ядарч, буруу хооллолт зэргээс шалтгаалан өвчилж байдаг аж. Үсээ өвчилж гэмтэхээс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстойг мэдэх үү.

 

Үс угаах

 

Үс арчилгаанд хамгийн чухал нь угаалт байдаг. Нарны туяа, тоос тортог, бороо шороо гэх мэт гадны нөлөөллөөс шалтгаалан хүний хуйх, үс маш амархан бохирдож байдаг.Тиймээс үсээ өдөр болгон хэт халуун, хүйтэн биш бүлээн усаар аль болох зөөлөн иллэг хийх угааж сураарай. Угаасан үсээ хуурай алчуураар бигнүүр тавих маягаар усыг нь аваад болж өгвөл өөрөөр нь хатаагаарай. Тогтмол сэнсдэж хатаадаг үс хугарамтгай болж хуурайшиж өнгөө алддаг байна. Угаасан үсээ нойтонд нь самнаж болохгүй.

 

Үс халцрах

 

Хүний үс хөгширч унахад цаанаас нь шинээр үс ургаж байдаг байна. Ойролцоогоор таван жилд хүний үс бүрэн өөрчлөгдөж байдаг гэнэ. Тос хөлсний булчирхайн үйл ажиллагаа муудсан­аас үс хуурайших шалтгаан болдог бөгөөд энэ улмаар үс халцарч унахад хүргэдэг. Энэ нь ихэвчлэн оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст нилээд түгээмэл байдаг. Хоол унд амралтаа тохируулж байх хэрэгтэй.

 

Үс хагтах

 

Дотор эрхтний хямрал өөх тос бодисын солилцооны өөрчлөлтөөс үс хагтдаг аж. Мөн зуны цагт хэт халах, хуурайшилт ч мөн хуйх хагтахад нөлөөлдөг.

 

Хэрвээ таны үс хагтсан бол ойр ойрхон үсээ угааж хуйхаа цэвэр байлгаарай. Мөн танд хагны эсрэг энгийн нэг зөвлөгөө өгөхөд үсээ будуулдаг хүмүүс хагтах нь маш бага байдаг гэнэ. Нууц нь үсний будганд байдаг химийн бодисууд хуйхны нян үржихэд саад болдог.

Үс салаалах 

Үсний үзүүр салаалснаар үсний хэлбэрийг алдагдуулж эвгүй харагдуулдаг. Мөн уян хатан чанараа алдаж, шим тэжээлээ амархан алддаг болдог. Хими хийлгэх, угаасан үсээ нойтноор нь самнах зэрэг нь үсийг салаалуулдаг. Сардаа нэг удаа үсээ доороос нь бага зэрэг тайруулж байх хэрэгтэй.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button