Өнөөдрөөс эхлэн нийслэл рүү угаагаагүй ноос оруулахгүй
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу малын гаралтай анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эдийг Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлэн оруулахгүй байхаар болжээ. Энэ бол Улаанбаатар хотод тулгамдаж байгаа хүндрэл, шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлуудын нэг бол байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэрлэл болон түүний үйл ажиллагааг зохицуулах арга хэмжээ юм.
Уг хэрэгжилтэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын Цагдаагийн газар хяналт тавьж ажиллах юм байна.
Мөн Аж үйлдвэрийн яам, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран нийслэлээс ноос угаах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэхийг нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгасан байна.
olloo.mn