Налайх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга өөрийгөө шагнажээ

Налайх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нямсүрэн, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга П.Чинбат, Эрүүл мэндийн төвийн дарга Б.Эрдэнэбат нар нь өөртөө урамшуулал олгосон болохыг тус дүүрэгт ажилласан Авлигатай тэмцэх газрийн ажлын хэсэг тогтоосон байна.

Дарга нар өөрийгөө шагнаж, урамшуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1-т заасныг тус тус зөрчсөн үйлдэл юм байна.

Тиймээс дээрх албан тушаалтнуудад холбогдох хуульд зааснаар арга хэмжээ авах тухай албан бичгийг харьяа дээд байгууллагууд руу хүргүүлсэн байна.

Албан бичгийн дагуу Налайх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нямсүрэнг албан үүргээс нь чөлөөлж, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга П.Чинбатын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 30 хувиар бууруулж, Эрүүл мэндийн төвийн дарга Б.Эрдэнэбатын үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ноогдуулжээ.

 

Ами

Olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button