Зочлох үйлчилгээний салбарынхан ур чадвараараа өрсөлдөнө

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн”-ийг Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоо, Монголын ресторан зоогийн газруудын холбооноос хамтран зохион байгуулж байна.

Энэхүү олон улсын тэмцээнийг 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулж буйгаараа онцлогтой. Тэмцээний I шатны шалгаруулалтыг үйлчилгээний менежер, зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, тогооч, зөөгч, угаалгын ажилтанмэргэжлээр энэ сарын 28-29-нд зохион байгуулав. Тэмцээнд 21 байгууллагын 70 гаруй ажилтан оролцож төрөл тус бүрээс шалгарсан 5, нийт 30 ажилтан дараагийн шатанд өрсөлдөхөөр шалгарчээ. Тэмцээний II дугаар шатны шалгаруулалт ирэх сарын 10-12-нд “Мишээл экспо” төвд болно. Тус шалгаруулалтад БНСУ-ын Гояан, ОХУ-ын Улан-Үдэ, Эрхүү, БНХАУ-ын Манжуур зэрэг хот оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Мөн тэмцээний үеэр зочид буудал зоогийн газруудын хангамжийн “HORECA-2015” үзэсгэлэнг зохион байгуулах юм.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button