Гадаад хэргийн сайдын БНХАУ дахь айлчлал эхэллээ

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 4 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж  байна.  Тус айлчлал түүний  анхны албан ёсны гадаад айлчлал юм.

 Айлчлалын үеэр Монгол Улсын  Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн  ХКН-ын Төв Хорооны Санхүү, эдийн засгийн ажлын албаны дарга Лю Хө, БНХАУ-ын Худалдааны яамны сайд Гао Хучөн нартай уулзаж, БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчаод бараалхах юм. 

Мөн  Монгол Улсын  Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийж, сэтгүүлчдийн асуултанд хариулах юм байна. Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид    Хөхнуур мужид зочлон, Гүмбэм хийдтэй танилцан тус мужийн удирдлагатай уулзах аж. 

Түүнээс гадна, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг Бээжинд байх үеэр Европын холбооны  төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд Ханс Дитмар Швайсгут уулзахаар товложээ.

 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button