Ард түмнээ хайрлаж амжих уу

Боомтын нэгдсэн захиргааны даргын албан тушаалаас авч хаясанд гоморхсон Л.Гvндалай АН-ын хаалгыг тас саван гарч, шинэ нам байгуулахаар бужигнуулж яваа. Гэтэл тvvнийг “Ард тvмнээ хайрлаж амжих уу” гэж асуух хvмvvс олширч байна. Хэдийгээр зарим хvмvvс таашаахгvй байгаа ч нам байгуулах хоббитой Л.Гvндалай иргэдээс гарын vсэг цуглуулах ажлаа аль хэдийнэ эхлvvлжээ.

Одоогоор Орхон аймагт ажиллаж байгаа тvvний намд элсэхээр бус, тvvнийг харах гэж, сонирхож ирэгсэд олон байгаа талаар Орхон аймгаас мэдээлж байнаа. Уг нь мань эрд vйл ажиллагааг нь дэмжсэн 801 иргэний гарын vсэг хэрэгтэй. Урьд нь тэрээр “Ард тvмний нам”-ыг байгуулж, долоо хоногийн дотор 20 мянган иргэний гарын vсэг цуглуулж байсан бол энэ удаа байдал өөрчлөгдөж шинэ намынх нь нэр “Ард тvмнээ хайрлъя” болж, санаан зоргоор гарын vсгээ зурах 801 хvний олдоц тун тааруухан байгаа дуулдана.

Нөгөөтэйгvvр өвлийн хvйтэнд Чингисийн талбай дээр “Ард тvмний нам”-аа байгуулахаар vнэгэн лоовууз өмсөж, гараа vлээж суусныг бодвол хаврын хурь vнэртсэн тааламжтай цагаар сууж л байг, ямар ардаа ажилтай юм биш, гэх хvмvvс ч олон байна. Эрхэм Л.Гvндалайд энэ удаа Орхон аймгийн иргэд яажшуухан хандах нь удахгvй тодорхой болох биз ээ.

Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button