Өнөөдрөөс зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл загас агнахыг хориглоно

Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1. Энэ өдөр Монголын засагчдад нэлээд хамааралтай өдөр юм. Учир нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглосон байдаг. Тухайн хориглосон хугацаа нь загасны үржлийн үе юм. Гэвч энэ хугацаанд загасчлах сонирхол иргэдэд их бий. Учир нь үржлийн үедээ загас нэг дор ихээр цуглардаг нь загасчлах сонирхлыг ихээр төрүүлдэг байх.  

 

Тэгвэл Дархадын цагаан загас, Буйр нуурын загас, Омоль, Зарам, Алтайн сугас загаснаас бусад загасыг жил бүрийн 4-р сарын 1-нээс 6-р сарын 15-ны өдөр хүртэл агнахыг хориглох тухай "амьтны тухай хууль"-д заасан байдаг юм.

Хэрвээ тус хуулийг зөрчиж, загас барьсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно гэж заасан байдаг байна. 

Ами

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button