П.Эрдэнэзаан: Хүмүүс намайг дөрөвдүгээр сарын 1-нд төрсөн гэхээр гайхдаг юм

Олон улсын инээдмийн баярын өдөр болох өнөөдөр жүжигчин П.Эрдэнэзааны төрсөн өдөр тохиодог. Тэрбээр төрсөн өдрөө ихэвчлэн тайзан дээр үзэгчидтэйгээ өнгөрөөдөг байна. Учир нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нд Монголын хошин урлагийн жүжигчид нэгдсэн тоглолтоо хийдэг.

Харин өнөөдөр жүжигчин П.Эрдэнэзаан хэрхэн төрсөн өдрөө тэмдэглэх гэж байгаа талаар тодруулахад “Монголын хошин шогийн хамтлаг, жүжигчдийн нэгдсэн тоглолтын дараа найзуудтайгаа төрсөн өдрөө тэмдэглэнэ. Хүмүүс намайг дөрөвдүгээр сарын 1-нд төрсөн гэхээр гайхдаг юм.

Хошин шогийн жүжигчин болсон маань төрсөн өдөртэй холбоогүй. Гэхдээ багадаа хүнд нэр хоч өгдөг, шооч хүүхэд байсан” гэв. 

Г.Сүрэн

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button