Огт хараагvй хүү байна
Цагаан сарын өмнөхөн завсарласан УИХ-ын гишvvд бараг хоёр сар амарч, алжаасан биеэ тэнхрvvлсээр л яваа. Ихэнх нь хилийн дээс алхаж “За болъё” гэтлээ зугаалцгаасан. Харин дараагийн даваа гарагт УИХ-ын хаврын чуулган эхлэх болсныг хожуухан мэдсэн зарим нь гэнэтхэн ухаа орж, сонгогдсон тойргууд руугаа хар хурдаараа жирийлгэж эхлээд байгаа. Тухайлбал УИХ-ын гишvvн Д.Ганхуяг Налайх дvvргийн VII хороо, Баянзvрх дvvргийн 28 хорооны иргэдтэй уулзалт хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнажээ.
Өнгөрсөн амралтын өдрvvдээр Баянзvрх дvvргийн 1-6, 14-28 дугаар хорооны иргэд сонгогчидтой уулзах vеэр 14 дvгээр хорооны “Ахмадын хороолол”-ын нэгэн ёжтой өвгөн “Ийм УИХ-ын гишvvн байдаг юм уу. Би огт хараагvй хvv байна” гэж чанга хэлж, эрхэм гишvvнийг хөөрхөн улайлгаад авчээ. Vvссэн жаахан эвгvй байдлыг өөрчлөх гэсэн эрхэм гишvvн Д.Ганхуяг “2014 онд Баянзvрх дvvрэгт 201,8 тэрбум төгрөгийн бvтээн байгуулалтын ажлын хөрөнгө оруулалтыг шийдвэрлvvлсэн” гээд ярьж эхэлтэл өнөө болдоггvй өвгөн дахиад л “Манай Ахмадын хороололд л лав шинээр юу ч хийгдээгvй дэг” гэж хэлж танхимд цуглагсадыг хөгжөөжээ.