ШӨХТГ нь төрийн байгууллагуудын шийдвэрийг шалгах эрхтэй

ШӨХТГ-аас зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон дугуй түгжихтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийсэн. Тэгэхдээ энэ үеэр тус газрын дарга Т.Аюурсайхан “тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх, дугуй түгжих  шийдвэрийг НИТХ гаргасан нь хууль бус үйлдэл болсон. Иймээс өнгөрсөн хугацаанд дугуйгаа түгжүүлж, автомашинаа ачуулсан жолооч бүр шүүхэд нэхэмжлэл гаргаж, торгуулийн төлбөрт өгсөн 20 мянга болон 70 мянган төгрөгөө буцаан авах эрхтэй хэмээн мэдэгдсэн юм. 

Тэгвэл энэ асуудалд  НЗДТГ болон НИТХ-аас хариу мэдээлэл хийж,  “ШӨХТГ нь НИТХ-аар гаргасан шийдвэрийг шалгах ямар ч эрх байхгүй. Хурлын шийдвэр нь бусад хуулиа зөрсөн эсэхийг Нэгдүгээрт,  тухайн шийдвэрийг гаргагч, НИТХ-ынхан бид өөрсдөө авч хэлэлцэнэ. Хоёрдугаарт Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсний дараа хууль тогтоомжийг хүчингүй болгох эсэх асуудал яригддаг. Бидний гаргасан шийдвэрт ямар ч хууль бус бусад хуулиудтайгаа зөрчилдсөн зүйл байхгүй” хэмээн мэдэгдсэн билээ. Мөн тухайн шийдвэрүүдийг бусад хууль æóðàìäàà нийцүүлэн бүрэн эрхийнхээ дагуу гаргасан. Үүнд ямар ч хууль бус үйлдэл байхгүй гэсэн юм.

Тэгвэл ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболд “Автомашиныг зөөж, шилжүүлж буй ачилтын компанийн ажилтнууд иргэдийн машиныг зөөхдөө дотор нь байгаа хүнтэй, хүүхэдтэй нь хамт ачдаг, ачих явцдаа машинд хохирол учруулж гэмтээдэг. Мөн ачуулсан машинаа буцаан авахад òºëáºð нь хэт өндөр байна” гэсэн гомдол их ирсэн. Иймээс энэ шалгалтыг хийсэн. Энэ явцад дээрх зөрчлүүд илэрсэн юм. Түүнээс биш манай байгууллага нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг зөөж, шилжүүлэх нь буруу гэж хэлээгүй. Нийслэл шийдвэр гаргахдаа хуулийнхаа дагуу л ãàðãàõ õýðýãòýé гэдгийг сануулаад байгаа юм” гэсэн.  

Гэхдээ ШӨХТГ нь төрийн байгууллагуудын хууль шийдвэрийг шалгаж, хяналт тавих бүрэн эрхтэй ажээ. Энэ талаар холбогдох хуульд нь заажээ. 

\

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button