Онигоо

– Алив урагшаа яваад өг, яваад өгөөрэй, зай завсраараа яваач яваач.

Алив боломжоороо урагшаа яваадхаач дээ, чихээд өг айн , за энэ орж ирсэн хүн билетээ аваарай!

– Уучлаарай би сая урд хаалгаар бүлтрээд унасан хүн байна аа.

*********

Хоёр бүсгүй ярьсан нь:

– Ёо, энэ хэдэн рекламыг үзсээр байгаад ямар кино үзэж байгаагаа ч мартчихын.

– Хннн. Тэр ч гайгүй ээ түгжирч явсаар байгаад хаашаа явж байгаагаа ч мартчихаад байна ш дээ…

*********

Нөхөр нь жингээ үзэхдээ гэдсээ татахыг нь харсан эхнэр:

-Ингээд нэмэр болох уу?

-Бололгүй яах вэ. Ингэхгүй бол тоо нь харагдахгүй байгаа юм…..

**********

Хүү шоронгоос захиа бичнэ:

– Ээж амьдрал сайн уу?

Ээж хариу бичнэ:

– Сайн сайн. Би яахав ганцаараа болохоор хэцүү л юм намар болж байдаг төмсөө хураамаар байдаг гэтэл туслах хүн алга

Хүү хариу бичнэ:

– За тэр төмс яах вэ. Ээж ногооны талбайд нэг винтов буу, хоёр уут хар тамхи байгаа тэрийг хүнд үзүүлж болохгүй шүү, тэгвэл хүү нь ялаа нэмүүлнэ.

Ээж хариу бичнэ:

– Чамаас захиа ирсэний дараа маш олон цагдаа манай ногооны талбайг юу ч үгүй нэгжиж бүх төмсийг маань хураасан болов ч буу, хар тамхи олоогүй

Хүү хариу бичнэ:

– Ээж минь миний тусалж чадах юм энэ л байна даа

**********

Захирал шинэ нарийн бичгийн даргаа, шүлсээ залгин ширтэнэ…

Боловсон хүчний дарга нь захирлынхаа чихэнд шивнэнэ:

-4 хүүхэдтэй шүү дээ. Захирал:

-Юу, ийм залуухан сайхан хүүхэн 4 хүүхэдтэй гэж үү?

-Үгүй ээ, та чинь 4 хүүхэдтэй шүү дээ…

***********

Хурим найр болж байв.

Хоёр талын хамаатнууд өөд өөдөөсөө харан суусан байв.

Нэгэн залуу ая барихаар болж ийн хэлж байна гэнэ:

-Зээ, хүргэнийхээ талдаа зориулж "Дайсны цэргүүд сонсоцгоо" дуугаар ая барья аа.

*********

Эхнэр нөхөр хоёр хуримынхаа 35 жилийн ойгоо тэмдэглэж суутал гэнэт шидэт дагина гарч ирээд

-Олон жил хамт байсны чинь төлөө нэг нэг хүслийг чинь биелүүлье гэв.

Эхнэр: Ханьтайгаа хамт дэлхийгээр аялахыг хүсч байна.

Црийн!

Эхнэрийн гарт онгоцны хоёр билет байж байв. Нөхрийн ээлж болов.

Нөхөр: Амьдралд нэг л олдох боломж юм чинь би 30 насаар дүү эхнэртэй болмоор байна.

Шидэт дагина: За яахав хүсэл л бол хүсэл.

Црийн!

Нөхөр шууд 92 нас хүрэв.

**********

-Хоёр архичин ярина.

-Өчигдөр зурагтаар ёстой аймаар юм ярилаа. 3 архичин тутмын нэг нь үхэж байна гэнэ.

-Чи бид хоёр хоёулахнаа юм чинь бидэнд ямар хамаа байна.

**********

Хуулийн дээд сургуулийн шалгалтад,

-За чи хууран мэхлэлт гэж юу байдгийг товчхон хэлнэ дээ.

-Профессор оо, та намайг шалгалтад унагачихад л тэр маань болно доо.

-Яагаад тэр вэ? Тайлбарлаадах?

-Эрvvгийн хуульд зааснаар бол хууран мэхлэлт гэдэг чинь бусдыг юм мэдэхгvй, учир танихгvйг нь далимдуулан хохирол учруулахыг хэлдэг биз дээ.

********

Аав аа…Ээж ээ.

Би одоо насанд хүрч том боллоо тэгэхээр ганцаараа бие дааж амьдархаар шийдлээ.

-Сайн байна миний хүү. Овоо доо…

-Баярлалаа. Та хоёрын юмыг бэлдээд үүдэнд тавьчихсан байгаа шүү…

*******

Эмнэлэг. Сэхээн амьдруулах тасаг. Зvрх нь гэнэт зогссон эмэгтэйг амь оруулах гэж эмч нар ноцолдох хооронд бvсгvйн сvнс нь тэнгэрт гарч бурхантай уулзав.

Бурхан өөрийн бичиг хэргээ дэлгэж vзсэнээ хэлж байна гэнэ:

– Чи ахиад хоёр жил амьд явах юм байна. Эргээд амьдар.

Yvнтэй зэрэгцэн эмнэлгийн орон дээр бvсгvй амь ороод бодов:

-Хоёрхон жил амьд явна гээд байдаг. Гэтэл би амьдралын сайх сайхныг ер олж vзээгvй хэвээр. Yхэхээсээ өмнө сайхан наргиж, зугаалж авдаг хэрэг. Ингэж бодоод тэр даруй эмнэлгээсээ гаралгvйгээр гоо сайхны мэс засал хийлгэж, нvдээ томруулан давхраа суулгаж, хөхөө томруулж, хөлөө уртасгаад сарын дараа огт өөр бvсгvй эмнэлгээс гарлаа.

Гэтэл гай болж эмнэлгээс гарч яваад машинд дайруулаад ум мааний бадмий хум болчихов. Ахиад л сvнс нь тэнгэр өөд гарч бурханы өмнө ирэв.

Бvсгvй бурханд уурлаж:

– Хөөе чи нөгөө хоёр жил амьдарна энэ тэр гээд байсан яасан бэ? гэвэл бурхан бvсгvйг анхааралтай ажигласнаа:

– Өө хvvдий ямар өөр болчихсон юм бэ? таньсангvй балай юм боллоо уучлаарай…

*********

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button