Энэ сард өсвөрчүүд спортын 10 төрлөөр өрсөлдөнө
Энэ сард өсвөрийн тамирчид спортын 10 төрлөөр улсын шилдгүүдээ тодруулах ажээ. Тухайлбал, өнөөдөр ханан хад болон олс таталтын өсвөрийн тамирчдын улсын аварга шалгаруулах тэмцээн МУБИС-ийн спорт зааланд эхэлж байна.
Волейболын өсвөр үеийн УАШТ дөрөвдүгээр сарын 4-10-нд Буянт ухаа спортын ордонд болох бол энэ сарын 21-13-нд чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ тус ордонд бас зохион байгуулагдах аж. Мөн спортын төв ордны А зааланд энэ сарын 7-8-нд олимпийн таеквондогийн өсвөрийн УАШТ, 9-12-нд ширээний теннисний өсвөрийн тамирчдын УАШТ “Оч” клубт, хөлбөмбөгийн өсвөрийн УАШТ дөрөвдүгээр сарын 20-30-нд МХБХ-ны хөлбөмбөгийн талбайд, 22-нд бүжгийн спортын УАШТ тус тус болно.
Г.Уянга
Olloo.mn