“Багануурын цахилгаан станц” төслийн концессын гэрээг байгууллаа
Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой найдвартай ажиллагаа болон Төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах мөн импортын цахилгаан эрчим хүчийг бууруулах зорилгоор Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий "Багануурын цахилгаан станц" төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр болоод байна.
Концессын гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах арга хэмжээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд Д.Зоригт, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөл оролцлоо.“Багануурын цахилгаанстанцтөсөл”-ийнконцесс олгохуралдаант шалгаруулалтыг 2014 онд зарлаж, “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” ХК оролцогчоор шалгарсан.
Улмаар түүний төсөл хэрэгжүүлэхээр байгуулсан Монгол Улсад бүртгэлтэй “Багануур Пауэр” ХХК-тай концессын гэрээ байгуулах зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 88 дугаар тогтоолоор Хөрөнгө оруулалтын газарт олгосон юм.
Концессын гэрээний хугацаа 25 жил байна. Концесс эзэмшигч нь концессын гэрээ байгуулагдсанаас хойш цахилгаан, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, санхүүжилтийн гэрээ болон бусад дагалдах гэрээнүүдийг байгуулан, байгаль орчинд нөлөөлөх нөлөөлийн үнэлгээг хийлгэн баталгаажуулж барилга угсралтын ажлыг эхлүүлэх болно.
Энэхүү станцашиглалтад орсноор Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системийн Багануур-Чойрын район буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгаан ачааллын хэтийн төлөвийг хангах эх үүсвэр бий болох, эх үүсвэрүүд бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай, тогтвортой ажиллах боломж бүрдэх юм. Дашрамд дурдахад, төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 8.9-9.9 сая ам.доллар аж.