95 тохиолдол нь улаанбурханаар өвчилсөн нь тогтоогджээ
Сүүлийн үед улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж буй. Иймээс ЭМЯ-аас шуурхай хурал хүртэл зохион байгуулаад байгаа билээ.
Тэгвэл энэ сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай аймагт Улаанбурхан өвчний 333 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 95 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Өөрөөр хэлбэл, нийт сэжигтэй өвчлөгсдийн 28 гаруй хувь нь Улаанбурханаар өвчилсөн нь батлагджээ.
Г.Уянга
Olloo.mn