Дөрвөн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

“Архигүй Улаанбаатарын төлөө” сэдэвт нэг сарын аяны хүрээнд НМХГ-ын даргын баталсан төлөвлөгөөний дагуу архи, согтууруулах ундаа худалдаалж, үйлчилдэг газруудад Монгол Улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулиудын хэрэгжилт, согтууруулах ундааны чанар, аюулгүй байдал, хаяг шошго стандартын шаардлага хангаж буй эсэхэд Цагдаагийн байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж, зөрчлийг илрүүлэн арилгуулах, хууль бус үйлдлийг таслан зогсоох чиглэлээр ажиллажээ.

Аяны хүрээнд дараах ажлууд хийгдсэн. Шалгалтанд худалдааны 126, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 82, нийт 208 газар хамрагдаж, 184 зөрчил илрүүлэн, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор улсын байцаагчийн 24 заалт бүхий 6 албан шаардлага хүргүүлж, 23 аж ахуйн нэгж, албан тушаалтанд 7144000 мянган төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулан бүрэн барагдуулж, тусгай зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундаа худалдаалсан 2 аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундаа худалдаалах үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож, нийт 35 нэр төрлийн 12.541.400 төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Мөн холбогдох ажлын хэсэгтэй хамтран 2013-2014 онд “Дөрвөн луу”, “Морьтон Монгол”, “Боршоон буянт, “ТБЦ” ХХК-ий тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон аж.

Г.Уянга

Olloo.m

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button