Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажил 15-аас эхэлнэ
Хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхлээд гурав дахь жилтэйгээ золгож байна. Иймд энэ жилийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажил энэ сарын 15-наас эхэлнэ. Энэ онд дахин төлөвлөлтөөр нийт 2500 айлын орон сууц барихаар төлөвлөжээ.
Өнгөрсөн хугацаанд НИТХ-аас нийт 24 байршилд дахин төлөвлөлт хийхээр сонгосон. Гэр хорооллын айл өрхийн 15 хувийг хамрах эдгээр байршлын ихэнх хэсэгт нь бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Одоогоор дөрвөн байршилд дахин төлөвлөлт хийх компани нь сонгогдоогүй байгаа аж. Бусад байршилд нь барилгын зурагаа зурах, дэд бүтцээ татах, газар чөлөөлөх зэргээр ажил харилцан адилгүй үргэлжилж байгаа юм байна.
Г.Уянга
olloo.mn