Улсдаа жишиг болсон спортын төрөлжсөн сургуультай болжээ
Улсдаа жишиг болохуйц спортын төрөлжсөн сургууль Архангай аймагт нээгдэх гэж байна. Тус сургуулийг улсын төсвөөс 5.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан юм.
Сургууль нийт 320 хүүхдийн суудалтай бөгөөд бөхийн төрөлжсөн гурван стандарт заал, тус бүрдээ саун, халуун усны өрөөгөөр тоноглогдсоноос гадна бусад спортын төрлүүдийн зориулалтын өрөө тасалгаанууд зураг төслийн дагуу хийгджээ.
Мөн сургуулийн дэргэд100 хүүхдийн ортой дотуур байр баригджээ.
Г.Сүрэн
olloo.mn