“Гэгээн муза” наадамд өрсөлдөх жүжгийн нэрс тодорчээ
“Гэгээн муза” академиас санаачлан жил бүр уламжлал болгон зохион явуулдаг драмын шилдэг бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах олон улсын театрын наадмыг тавдугаар 17-23-ны хооронд зохион байгуулахаар болжээ.
12 дахь жилдээ зохион байгуулж байгаа тус наадмыг шүүгчээр гадаад хүн ажиллахаар болсон байна. Наадамд өрсөлдөх бүтээлийг бүртгэж авсны дараа өрсөлдөх жүжгийн төрөл, уран бүтээлчдийг тодруулж нийтэд зарлах гэнэ. Улсын драмын эрдмийн театраас таван жүжгээр “Гэгээн муза”-д өрсөлдөж байгаа юм байна.
1. Зохиолч У. Шекспир, найруулагч Н.Наранбаатар “ Гамлет” жүжиг
2. Зохиолч Софокл, найруулагч Р.Түвшин “ Эдип” жүжиг
3. Зохиолч В. Хюго, найруулагч Н.Наранбаатар “ Парисын дарь эхийн сүм”
4. Зохиолч М. Сервантес, найруулагч УГЗ Б.Баатар "Кихот Ноён”
5. Зохиолч У. Шекспир, найруулагч Ч.Найдандорж “Нора”