62 дугаар сургуульд юу болов

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 62 дугаар дунд сургуулийн багш ажилчид захирлаа эсэргүүцэж 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс ажил хаялт зарлаж байгаагаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн.

 

Шалтгаан нь 2010-2013 оны хооронд тус сургуулийн удирдлагааар ажиллаж байсан Ш.Сарантуяа дахин томилогдсонтой холбоотой гэж тайлбарлаж байгаа.  Нийслэлийн боловсролын газраас хэрэгжүүлэсэн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах журам хэрэгжиж эхэлсэн. Энэ дагуу 62 дугаар сургуулийн захирлын орон тоон сонгон шалгаруулалт явагдсан байна.

 

Сонгон шалгаруулалтад Ш.Сарантуяа эхний байр эзлэх хэмжээний оноо авч чадаагүй

Сонгон шалгаруулалтад 62 дугаар сургуулийн захирал Ш.Сарантуяа эхний байр эзлэх хэмжээний оноо авч чадаагүй байна. Улмаар сонгон шалгаруулалтад нэгдүгээр байр эзэлсэн н.Батжаргал сургуулийн захирлаар ирсэн байна.

Гэвч Ш.Сарантуяа шүүхэд хандаж, гурван ч шатны шүүхээр заргалдсан байна. Улмаар шүүхээс Ш.Сарантуяаг “ажлаас халагдсан нь үндэслэлгүй” гэсэн шийдвэр гаргажээ. Тиймээс хуучин захирал Ш.Сарантуяа захирлын албан тушаалдаа эргүүлэн томилогдсон байгаа юм.

 

Үүнийг багш, ажилчид эсэргүүцэж өнгөрөгч хугацаанд ажил хаялт зарлах хүртлээ асуудал хурцадсан хэрэг.

 

“Ш.Сарантуяа нь өмнө нь 3 жил орчмын хугацаанд захирлаар ажиллахдаа хамт олныг хагалган бутаргасан үйлдлийг удаа дараа хийсэн, үндэслэлгүйгээр багш, ажилчдад хариуцлага тооцдог, удирдах ажилтны ёс зүйгүй” хэмээн багш ажилчид нэг биш удаа хэвлэлд тайлбар өгч байв.  Мөн шүүхийн шийдвэрийн дагуу ажлаа хүлээн авсан өдрөөс эхлэн багш ажилчидтай тусгайлан уулзаж, хувийн дарамт үзүүлсэн гэх тайлбарыг ч өглөө.

 

Би хоёрдугаар байрт орж, нөөцөнд үлдсэн. Гэтэл нэгдүгээр байрт орсон хүн сонгон шалгаруулалтын нэг төрөл болох ярилцлагын шалгалтад ороогүй байсан. 

Харин Ш.Сарантуяа захирал “Сонгон шалгаруулалтад найман хүн өрсөлдсөн. Би хоёрдугаар байрт орж, нөөцөнд үлдсэн. Гэтэл нэгдүгээр байрт орсон хүн сонгон шалгаруулалтын нэг төрөл болох ярилцлагын шалгалтад ороогүй. Тэгсэн хэрнээ түрүүлсэн. Нөгөө талаар намайг өрсөлдөгчөөсөө 0.08 оноо дутуу авлаа гэж дүгнээд дараагийн байрт оруулсан. 

Ямар ч өрсөлдөөний зарчим, үнэлгээний аргачлалд байхгүй ийм сонгон шалгаруулалт болсон учраас би Иргэний хэргийн шүүхэд хандсан. Ингээд гурван шатны шүүхээр явж “Энэ хүнийг эргүүлж ажилд нь томилох, ажилгүй байх хугацааны цалинг нөхөн олгох, нийслэлийн 62 дугаар дунд сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах шаардлагагүй байсан” гэх шийдвэр гарсан” гэх тайлбарыг өгсөн байна.

 

Багш нарын хувьд байгууллагын хамтын гэрээний 2.1 дүгээр заалт буюу багш нарын ажиллах, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна хэмээн захирлаа эсэргүүцэж байгаа. Гэтэл захирал нь шүүхийн шийдвэрээр албан тушаалдаа эргүүлэн томилогдсон байдаг.

 

Энэ бүх хугацаанд багш, захирлын асуудал гэхээсээ илүүтэйгээр сурагчид хохирсоор байна. Ерөнхий боловсролын 62 дугаар дунд сургуулийн хувьд 3000 гаруй сурагчтай. Тэд өнөөдөр албан тушаалын маргааны золиос болж сурч боловсрох эрхээ ноцтойгоор зөрчүүлж байна.

Уг асуудлаар Нийслэлийн боловсролын газраас тодруулахад "2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ш.Сарантуяа захиралд 62 дугаар сургуульд үүсээд буй асуудлыг шийдвэрлэх, СХД-ийн Засаг даргад мэдэгдэх, сургуулийн хичээлийн 2 дугаар байрны үйл ажиллагааг хэвийн явуулах, тасалдсан хичээлийг нөхөн зэрэг албан үүргийг өгсөн" гэж мэдэглээ.

\

Харин багш нарын хувьд "Ш.Сарантуяа захиралтай л биш бол өөр ямар ч захиралтай хамтарч ажиллахад бэлэн" гэж мэдэгдээд байгаа. Эсэргүүцэл хэзээг хүртэл үргэлжилж, сурагчид хэдий болтол хохирох вэ.  

 

Ами

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button