Босоо Хөх Монгол бүлгэмээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
10:00 цагт Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоол, түүний хавсралтаар батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг тус тус илт хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон учир Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчийг шүүхэд өгөхөөр нэхэмжлэл гаргана.
11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Босоо Хөх Монгол бүлгэмээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт "Монголньюс"-ын хэвлэлийн бага хурлын танхимд Сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин олон улсын хүүхдийн номын өдрийг тохиолдуулан өөрийн туурвисан үлгэрийн 6 номныхоо талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хуралд МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, зохиолч, СГЗ До. Цэнджав, яруу найрагч Б.Галсансүх нар оролцоно. Дашрамд дуулгахад Олон улсын хүүхдийн номны өдрийг алдарт үлгэрч Х.Андерсений төрсөн өдөртэй давхцуулан тэмдэглэсээр хүн төрөлхтөн хагас зууныг үдэж байгаа ажээ.
11:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “ Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнөөс АПУ компаний борлуулагч амиа алдсан хэргийн гэрчүүдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлнэ.
12:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Ардчилсан намын залуу гишүүд төлөөлөгчдөөс ҮЗХ-ны гишүүн Мөнхэрдэнэ нарын улс төрийн ноцтой асуудлыг хөндөнө.
12:30 цагт Зууны мэдээ мэдээллийн төвд ДМ нэгдэл, Гал үндэстэн холбоо, Хамаг монгол төсөл хамтран ёс зүйтэй уулзалт, ард түмний халз мэтгэлцээн зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.