Дөрөвдүгээр сарын барилдаанууд ирэх амралтын өдрүүдэд эхэлнэ
Энэ сард Монгол бөхийн холбооны үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор тусхолбооноос энэ сард 10 барилдаан зохион байгуулахаар болжээ. Үүний эхнийх нь ирэх амралтын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнөө болно.
Тодруулбал, Дөрөвдүгээр сарын 4-ний 14.00 цагаас Увс аймгийн Тэс сумын харьяат МУГТ Монгол Улсын өсөх идэр начин Төмөрийн Артагийн нэрэмжит аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно. Зохион байгуулагч нь МҮБХ, Увснуур дэвжээ, Т.Артаг начны ах дүү, үр хүүхдүүд байх юм. Харин маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 5-нд Монос группийн 25 жилийн ойд зориулсан Монгол бөхийн түүхэн дэх арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Сонгино хайрханы хишиг” барилдаан Монгол бөхийн өргөөнөө болно. Барилдаанд энэ цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглоно. Үзэгчдээс хагас саятан хоёрыг ,азтан үзэгч хоёрыг тус тус тодруулах ажээ.
Г.Уянга
olloo.mn