Зуны Олимпийн тасалбар ирэх 10 сард худалдаалагдана

Рио де Жанейрогийн Олимпийн үеэр зохион байгуулагчид нийт 7.5 сая тасалбарыг худалдаанд гаргах бөгөөд үүний 70 хувь нь Бразил улсын иргэдэд зориулагдсан байх гэнэ.

 

Харин үлдсэн нэг сая гаруй тасалбар буюу 30 хувийг ивээн тэтгэгч, хувь эзэмшигч болон тамирчид, ОУОХ-нд нийлүүлэхээр болжээ. Хамгийн хямд тасалбар 13 доллар байх бөгөөд хамгийн үнэтэй тасалбар 1400 доллар байхаар тооцож байгаа гэнэ.

 

1400 ам. Долларын тасалбараар та Маракана цэнгэлдэхэд явагдах нээлт болоод хаалтын арга хэмжээг сонирхох боломжтой юм. Нээлт болоод хаалтын захиалгыг лото хэлбэрээр явуулах бөгөөд нийт тасалбарын захиалгыг ирэх 10 сард нээх юм. Тасалбарыг Rio2016.com сайтаар захиалж болох юм. Мөн тасалбарыг Португаль, Англи, Франц, Испани хэл дээр захиалах боломжтой гэнэ.

 

“Рио 2016" наадмын тасалбар хариуцсан захирал Донован Феррети “Олон улсын зах зээлд бид сая гаруй тасалбар нийлүүлэхээр төлөвлөөд байгаа. ОУОХ-той хамтарч энэ үнийн саналыг гаргасныг хэлэх хэрэгтэй байх. Маш олон үзүүлбэрүүд, сонирхолтой шоу энэ бүхэнд багтсан бөгөөд хямд ч бай, үнэтэй ч бай аль ч тасалбарт үзэгч сэтгэл хангалуун байх болно. Тасалбарын үнэ ойролцоогоор 40 рил буюу 13 доллар байх бөгөөд спортын онц сонирхолтой арга хэмжээг та 370 доллараар үзэх боломжтой. Тодорхой нөхцөл шалтгааны улмаас ивээн тэтгэгч байгууллагуудад бид 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа” гэжээ.

 

Ноён Феррети тасалбарын нууцлал дээд зэргээр хийгдэж байгааг ч энэ дашрамд хэлсэн бөгөөд дамнан наймаалах гэмт хэрэгтэй хүчтэй тэмцэнэ гэдгээ ч илэрхийлжээ. Бразилийн Коринтианс клубын зүгээс түрээсийн хөлс хэтэрхий бага байгаа талаар гомдол гаргасан байна. Мөн ОУОХ-ны мэргэжилтнүүд тасалбарын үнэ одоо яригдаж байгаа хэмжээнээс хэтэрвэл Олимпийн эрхийг цуцлах хүртэл арга хэмжээг авна гэжээ.

 

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button