Н.Чинбаатар: Лиценз олголтын цахим бүртгэлд но байхгүй

Сүүлийн үед лиценз олголттой холбоотой янз бүрийн сөрөг мэдээлэл гарч байгаа билээ. Лицензийн бүртгэлийн дугаар олголтод но гарч байна гэсэн иргэдийн гомдол их байгаа юм. Тиймээс энэ талаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Лиценз олголт дээр “но” гараад байна гэсэн гомдол аж ахуйн нэгжүүдээс их гарч байна. Лицензийг ер нь яг яаж олгож байгаа вэ?

-2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг авч эхэлсэн. Өмнө өргөдлийг үйлчлүүлэгчид Кадастрын хэлтэст ирж дараалал үүсгэж өгдөг байсныг энэ удаад интернэтээр буюу өргөдлийн дугаар олгох цахим системийг шинээр нэвтрүүлж уг системээс өргөдөл өгөх дугаар он сар өдөр цагийг авч тухайн авсан цагтаа Кадастрын хэлтэст өргөдлийг хавсаргах материалын хамт ирүүлж бүртгүүлж байна. Кадастрын хэлтэс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авмагц Ашигт малтмалын хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу хянан шийдвэрлэж байна. Энэ ажиллагаанд одоогоор ямар нэгэн алдаа хууль бус зүйл илрээгүй бөгөөд бүх ажиллагаа хуулийн дагуу, ил тод явагдаж байна.

-Бүртгэлийн системд алдаа байна гээд байгаа юм л даа. Бүртгэлийн системийнхээ талаар ярьж өгөөч?

-Өргөдлийн дугаар олгох цахим системд аж ахуйн нэгжүүд нэвтрэхийн тулд тусгай төхөөрөмж ашиглаж байгаа бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгж нь Кадастрын хэлтэст бүртгүүлж VPN төхөөрөмжийг авч мөн системд нэвтрэх эрхийн төлбөрийг төлсний үндсэн дээр цахим системд долоо хоног дүрийн Даваа гаригт системд нэвтэрч өргөдлийн маягтыг бөглөн илгээж өргөдөл гаргах дугаар авч байгаа.

Цахимаар бүртгүүлэхээр эхний хүн 10-хан секундэд бүртгүүлсэн байна. Энэ ямар ч боломжгүй гэж байна л даа. Энэ ямар учиртай юм бэ?

-Манай байгууллага энэ асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газарт хүсэлт гаргаж шалгуулсан. Шалгалтын үр дүнд цахим системээс дугаарыг хууль бусаар авсан тохиолдол байхгүй байна гэсэн хариу ирсэн. Тэгэхээр лиценз олголтын цахим бүртгэлд ямар нэгэн но байхгүй. 

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Лиценз хүсэгчдийн өргөдлийн дугаарыг олгохдоо хууль зөрчиж байна. Түр хугацаанд зогсоож магадгүй” гэж мэдээлсэн. Энэ тал дээр байр сууриа илэрхийлээч. Үнэхээр хууль зөрчсөн асуудал байгаа юу?

Өмнө өргөдлийг үйлчлүүлэгчид Кадастрын хэлтэст ирж дараалал үүсгэж өгдөг байсныг энэ удаад интернэтээр буюу өргөдлийн дугаар олгох цахим системийг шинээр нэвтрүүлж уг системээс өргөдөл өгөх дугаар он сар өдөр цагийг авч тухайн авсан цагтаа Кадастрын хэлтэст өргөдлийг хавсаргах материалын хамт ирүүлж бүртгүүлж байна. Кадастрын хэлтэс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авмагц Ашигт малтмалын хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу хянан шийдвэрлэж байна. Энэ ажиллагаанд одоогоор ямар нэгэн алдаа хууль бус зүйл илрээгүй бөгөөд бүх ажиллагаа хуулийн дагуу, ил тод явагдаж байна.

-Хууль зөрчсөн асуудал байхгүй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар манай үйл ажиллагааг зогсоосон тохиолдол байхгүй байна.

-Одоогоор нийт хэчнээн аж ахуйн нэгж бүртгэлийн дугаар аваад байгаа вэ?

-Одоогоор ирүүлсэн өргөдлүүдийн 75 хувьд орон нутгийн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлээд байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэсэн байдаг. Гэтэл орон нутгаас  дэмжээгүй саналын ихэнх нь хуульд  заасан үндэслэлгүй байна. 

-Орон нутаг лиценз хүсэгчдэд татгалзсан хариу өгч, зарим нь бүр шүүхээр хэлэлцэж байна. Орон нутгийн удирдлага татгалзсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх вэ?

-Одоогоор энэ асуудлаар шүүхийн маргаан үүсээгүй байгаа бөгөөд, энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхээр хэлэлцэж байна.

-Шүүхийн шийдвэрээр цуцлагдсан 106 лиценз олголт ямар шатанд явна вэ?

-Сонгон шалгаруулалтын дүнд 29  талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Үүнээс  24 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан байна. 

-Зарим шаардлага хангаагүй гэх талбайг өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Харин “Чойдог худаг”, “Могойт”, “Амгалант”, “Бүрэгийн хангай”, “Хавцгайт”, “Асгат”, “Шинэбулаг”, “Хажуугийн айраг”  гэсэн  нэр бүхий найман талбайд огт санал ирүүлээгүй, ирүүлсэн санал нь “үнэлгээний баримт бичиг”-т заасан  шаардлага хангаагүй  тул АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлээд байна.

Г.Сүрэн

olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button