Жүдочдын олимпийн бүхэл оноо цуглуулах тэмцээн тавдугаар сард эхэлнэ
![](/wp-content/uploads/upload/news/large/olloo_mn_1427940504_judo.jpg)
Монголын жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Балжиннямаар удирдуулсан үндэсний шигшээ багийн тамирчид олимпын оноо цуглуулах гранпри тэмцээнд өрсөлдөөд өчигдөр эх нутагтаа ирсэн.
Тэдний хувьд сар гаруйн хугацаанд сэргэлтийн бэлтгэлд төвлөрч ахин олимпын бүтэн оноо цуглуулах тэмцээнд төвлөрөх аж. Олимпын оноо цуглуулах гранпри тэмцээн ирэх тавдугаар сард Хорват улсаас эхэлнэ.
Шигшээ баг тамирчид өдий хүртэл тэмцээнд авсан шагналын онооноос тавин хувь нь олимпын эрх олгох тэмцээний оноо болж байсан бол ирэх тавдугаар сарын тэмцээнээс бүхлээрээ олимпын оноо цуглуулах тэмцээд нэмэгдэх юм. Шигшээ баг тамирчид мөн ирэх тавдугаар сард Кувейт улсад болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж шилдэг 16-ийн тулаанд мөн өрсөлдөх аж.
Дэлхийн шилдэг 16-ийн тулаанд жин тус бүрт эхний гурван байрт бичигдэж байгаа тамирчид өрсөлддөг юм.