Өнөөдөр олон улсын хүүхдийн номын өдөр
Данийн үлгэрийн агуу зохиолч Ганс Христиан Андерсены (Hans Christian Andersen) төрсөн өдрөөр Олон улсын хүүхдийн номын баярын өдрийг (International Children"s Book Day) тэмдэглэж байхаар болжээ. 1967 оноос эхлэн Хүүхдийн номын олон улсын зөвлөлийн шийдвэрээр жил бүр Үндэсний салбар энэ баярыг гардан явуулж жилийнхээ сэдвийг гарган түүний дагуу арга хэмжээ зохиодог. Энэ өдрийн зорилго нь хүүхдэд бага наснаас нь номонд дуртай болгон хүмүүжүүлэх явдал аж.
Б.Сансар
olloo.mn