Газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад асуулга тавилаа
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцын талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт асуулга тавьжээ.Асуулгын хариуг Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан хугацаанд бичгээр ирүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүссэн байна.
Тус асуулгад “Улаанбаатар хотод 2012 оны 8 дугаар сараас хойш 2012, 2013, 2014 оны байдлаар иргэд удаан хугацаагаар оршин сууж байгаа оршин суурьшлын бүсийн газрыг уг иргэдэд нь өмчлүүлэхгүйгээр, аж ахуйн нэгжид илт давуу эрх олгон эзэмшүүлэх шийдвэр гаргасан газрын талаарх мэдээллийг гаргаж холбогдох арга хэмжээ авах шаардлагатай байна. Түүнчлэн газар өмчлөл, нийслэлийн гэр хорооллуудыг дахин төлөвлөж дэд бүтэцжүүлэх, орон сууцжуулах зэрэг ажлын явцтай холбогдуулж доорхи мэдээллийг ирүүлэхийг хүсч байна” гэжээ.
Ами
Olloo.mn