Академич С.Батмөнх бүтээлийнхээ дээжээс хандивлана
Монгол улсын Шинжлэх ухааны Академи шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр нийслэл, хөдөө орон нутгийн номын сан, ЕБС-иудад ном бүтээлийн дээжээсээ хандивладаг уламжлалтай. Энэ удаа академич С.Батмөнх өөрийн эрдэм шинжилгээний бүтээлийн дээжсээс Монголын үндэсний номын сан, ШУА-ийн Эрдэм шинжилгээний төв санд хандивлахаар болсон байна. Ном бэлэглэх ёслолын үйл ажиллагаа, уулзалт маргааш 15.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ Б корпус 6 давхар/-т болох ажээ.
Тэрээр нарны цахилгаан станцын чадлыг дурын агшинд тодорхойлох тооцооны арга зүйг боловсруулж, эрс тэс уур амьсгалын нөхцөлд орших томоохон хотуудын төвлөрсөн дулаан хангамжийн судалгааг явуулж, олон түвшинт дулаанжуулалтын системийг дулаан түгээлтийн үндсэн хувилбар болгосон нэрт эрдэмтэн юм. Мөн тэрээр “Хүн-Хувцас-Орчин” гэсэн загварыг боловсруулж, хүйтэн цаг уурын нөхцөлд зохицсон хувцас зохиомжлох онолын нэг үндсийг боловсруулсан байна.
olloo.mn